Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуурхай шалган шийдвэрлэх, анхаарах асуудлын талаар ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.
2018 онд зөрчлийн хэрэг 303 хэрэг нээн шалгасан нь нийт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэргийн 19.9 хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлага байна гэж үзсэн байна. Дээрх ажлын хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаа”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн нотолгоо, гэмт хэргээс ялган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ хийлгэхэд анхаарах асуудал” сэдвүүдээр сургалтыг явуулж, уулзалтад оролцогчидтой харилцан санал солилцсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба