СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ “УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ “УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт Сэлэнгэ аймгийн прокурорын газарт 2019 оны 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд  зохион байгуулагдаж байна. Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвийн багш судлаач, доктор, хяналтын прокурор П.Эрдэнэбат, сургагч багш, хяналтын прокурор Н.Алтантүлхүүр, Т.Оргил-Очир, Э.Ундрах-Хэрлэн нар явуулж байгаа бөгөөд тус прокурорын газрын 24 прокурор, ажилтнууд хамрагдан оролцож байна. Сургалтаар прокурор ажилтнуудыг 4 багт хувааж, улсын яллагчийн дүгнэлт бичүүлэх, тайлбар хэлэх мөн үзүүлэх шүүх хуралдаан хийж, шүүх хуралдааны бичлэг үзэж ярилцах, шүүхээс буцсан, цагаатгасан хэргийн хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг прокурор хэрхэн үнэлэх, прокурор шүүх хуралдаанд бэлтгэх, хэрхэн мэтгэлцэх зэрэг арга хэлбэрээр сургалтыг  онол практик хослуулан  явуулж байгаа нь үр дүнтэйсургалт болж байна. Сэлэнгэ аймгийн прокурор газраас мэдээллээ.