ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ   БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянхонгор аймгийн Прокурорын газар аймгийн  Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын хамтарсан  зөвлөгөөнийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбар, Улсын бүртгэлийн хэлтэс, Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газар, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ТЕГ-ын Баянхонгор аймаг дахь хэлтэс, Баянхонгор аймгийн Архивын тасаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Баянхонгор аймаг дахь салбар, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаа, Авто тээврийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд  оролцлоо. Зөвлөгөөнд оролцогч байгууллагуудаас  2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, гаргасан алдаа, дутагдал, учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл хийж,оролцогчдоос гаргасан асуултанд хариулт өгч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хураан авсан эд зүйлийг устгах, улсын орлого болгох, эрх хязгаарлах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Уранцэцэгээс 2019 онд  нотлох баримтыг хуульд заасан шаардлагын хэмжээнд цуглуулж бэхжүүлэх, нотлох  ажиллагааг хуульд  заасны дагуу явуулах,прокуророос эрх бүхий албан тушаалтнуудаас хуулийг хэрэгжүүлэхэд болон  эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, тодорхой шалгалтуудыг хийх,зарим төрлийн зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулах,  гарч буй алдаа зөрчлийг таслан зогсоох,авч хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой чиглэл өглөө.Баянхонгор аймгийн прокурорын газраас мэдээллээ.