"УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН" ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+

Ховд аймгийн прокурорын газар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын "Удирдах ажилтнуудтай уулзах уулзалт зөвлөгөөн”-ийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.Уг зөвлөгөөнөөр төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд болон төрөөс хохирол нэхэмжилсэн тохиолдолд төрийн байгууллагын хүсэлтээр прокурор хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох асуудлын талаар харилцан ярилцаж, холбогдох хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Тус зөвөлгөөнд аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн болон аймгийн ерөнхий ерөнхий прокурорын орлогч хууль, цаазын итгэмжит зөвлөх Б.Цогтбадрах нар оролцож төрийн байгууллагуудын удирдлагуудад “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдэвт сургалт орж ,зөвлөгөөнд оролцогчтой харилцан ярилцсанаас гадна зөвлөгөөнд оролцогчид Иргэний хэргийн анхан шатны Шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар зөвлөгөө өгөн нэхэмжлэлийг загварыг тараан өгч  ажиллалаа. Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ.