ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019-03-01

Тендер шалгаруулалтын нэр: АВТОМАШИНЫ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Тендер шалгаруулалтын дугаар: БМХА-2019/01

Монгол улсын Ерөнхий прокурорын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос АВТОМАШИНЫ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр www.tender.gov.mn цахим хуудсаас татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 /Тавин мянга/  төгрөгийн хураамж төлнө.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 1,000,000,000 төгрөг түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 500,000,000 төгрөг түүнээс дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 500,000,000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тусгай зөвшөөрөл ирүүлнэ.

 Тендерийн хамт 1,700,000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 09.00 цагаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн  09 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1

Улсын Ерөнхий прокурорын газрын I-р байр, 114 тоот өрөө,

Эдийн засагч  О.Энхбилгүүн  Утас: 51-260-855  /1018/, 88093240