ШҮҮГЧ НАРТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШҮҮГЧ НАРТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын санаачилгаар тус аймгийн шүүгч, өмгөөлөгч нартай “Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт” сэдэвт ажил хэргийн уулзалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек “2018 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, шүүн таслах ажиллагааны талаар” , аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек “2018 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тус аймагт өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгчдийг төлөөлөн аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга С.Алтай “Өмгөөллийн үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл өгөв. Улмаар уулзалтад оролцогчид харилцан санал солилцсон бөгөөд уг уулзалтаар гарсан санал, шүүмжлэлийг нэгтгэж, хамтарсан зөвлөмж гаргасан байна. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас мэдээллээ.