Сүхбаатар аймаг дахь шүүхийн шүүгч, Прокурорын газрын прокуроруудын хамтарсан ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалт, ярилцлагын үеэр Эрүү, Иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж, төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд прокурор төрийн байгууллагын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцох, авлига, албан тушаал, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэж байх талаар санал солилцсон байна. Сүхбаатар аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба