ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫГ ОРОЛЦУУЛАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН  УДИРДЛАГУУДЫГ ОРОЛЦУУЛАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас  хяналтын харъяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналтын харъяа  байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд  зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 17 байгууллагын газар, хэлтсийн дарга  нар оролцож, тус тусын байгууллагын  2018 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн, гаргасан алдаа, дутагдал, учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулж, түүнд үндэслэн асуулт, хариултын зарчмаар зөвөлгөөнийг өрнүүлсэн нь үр дүнтэй болжээ. Зөвлөгөөнөөс хууль, журам, зааврыг зөв ойлгож нэг мөр хэрэгжүүлэх талаар зөвлөмж гарган, зарим байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллахаар шийдвэрлэжээ.Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Алимаа Улсын ерөнхий прокурорын газраас болон тус Аймгийн прокурорын газраас 2019 онд дэвшүүлсэн зорилт, баримтлах бодлого, чиглэл зэргийг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн байна. Төв аймгийн прокурорын газраас мэдээллээ.