ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

 ТЕНДЕРИЙН УРИЛГА                                                           

Огноо: 2019 - 03 - 04

Тендер шалгаруулалтын нэр: АЛБАН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР

Тендер шалгаруулалтын дугаар: ТЭХ-2019/01                                  

 Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос АЛБАН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА,  ЭД ХОГШИЛ НИЙЛҮҮЛЭХ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр www.tender.gov.mn цахим хуудсаас татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /Тавин мянган төгрөг/ төгрөгийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Нэг жилийн борлуулалтын орлого: 200.000.000.00₮ түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн дүнгээс доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй тендерийн үнийн дүнгээс их байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн хамт санал болгож байгаа тендерийн үнийн дүнгийн 2 хувиар тооцож баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10:00 цагаас  өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10:30 цагт Улсын Ерөнхий прокурорын 1 дүгээр байрны 2 дугаар давхарын хурлын зааланд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд багц 1,3-т давуу эрхийн зөрүүг тооцохгүй, багц 2-т давуу эрхийн зөрүүг тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1

Улсын Ерөнхий прокурорын газрын I-р байр, 114 тоот өрөө,

Нягтлан бодогч З.Уянга, 91114572

ТЕНДЕРИЙН УРИЛГА                                                         

Огноо: 2019 - 03 - 04

Тендер шалгаруулалтын нэр:КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР

Тендер шалгаруулалтын дугаар: КТТ-2019/01                                 

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр www.tender.gov.mn цахим хуудсаас татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /Тавин мянган төгрөг/ төгрөгийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Нэг жилийн борлуулалтын орлого: 600.000.000.00₮ түүнээс дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн дүнгээс доошгүй  байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй тендерийн үнийн дүнгээс их байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн хамт санал болгож байгаа тендерийн үнийн дүнгийн 2 хувиар тооцож баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр 10:00 цагаас  өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагт Улсын Ерөнхий прокурорын 1 дүгээр байрны 2 дугаар давхарын хурлын заадланд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1

Улсын Ерөнхий прокурорын газрын I-р байр, 114 тоот өрөө,

Эдийн засагч О.Энхбилгүүн Утас: 51-260-855 /1018/, 88093240

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2019 - 03 - 04

Тендер шалгаруулалтын нэр: “УЕПГ-ын 1 дүгээр байрны хэсэгчилсэн засварын ажил” -ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар:  ИЗ-2019/01

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: "“УЕПГ-ын 1 дүгээр байрны хэсэгчилсэн засварын ажил” -ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс их байна.

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна

- Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй  үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн тодорхойлолтыг хавсаргана.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

     -  2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

          - 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

     - 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн хамт санал болгож байгаа тендерийн үнийн дүнгийн 2 хувиар тооцож тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 04ний өдрийн 11.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 04ний өдрийн 12.00  цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах ажиллагааны төлбөргүй сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1

Улсын Ерөнхий прокурорын газрын I-р байр, 114 тоот өрөө,

Утас: 51-260-855 /1018/,