ТЕНДЕРИЙН УРИЛГА: АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА: АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

ТЕНДЕРИЙН УРИЛГА  

Огноо : 2019-03-04

Тендер шалгаруулалтын нэр: АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Тендер шалгаруулалтын дугаар: БМХА-2019/02                                  

Монгол улсын Ерөнхий прокурорын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭХ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр www.tender.gov.mn цахим хуудсаас татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 /Тавин мянга/  төгрөгийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Багц бүрийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс их байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц бүрийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс их байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  Багц бүрийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс их байна.

Тендерийн хамт  Тендерт оролцогч багц тус бүрт санал болгож байгаа тендерийн үнийнхээ 2 хувиар тооцож багц тус бүр дээр тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 09.00 цагаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны  өдрийн  09 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1

Улсын Ерөнхий прокурорын газрын I-р байр, 114 тоот өрөө,

Эдийн засагч  О.Энхбилгүүн  Утас: 51-260-855  /1018/, 88093240