Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас суманд үйл ажиллагаа явуулж буй хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр прокурор төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар хэлэлцжээ.
Мөн прокурорын газраас 2018 он, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээллийн шийдвэрлэлт, эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж, Булган сум дахь Сум дундын шүүхээс 2018 он, 2019 оны эхний 2 дугаар сарын байдлаар шүүхээр хянан хэлэлцэгдсэн эрүү, иргэн, зөрчлийн хэргийн талаар мэдээлэл, Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн болон зөрчлийн гомдол мэдээллийн талаа танилцуулсан байна.
Орон нутгийн удирдлагуудтай прокурор төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар харилцан санал солилцож тодорхой шийдэлд хүрсэн байна. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба