Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүхтэй хамтран “Хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Өмнөговь аймгийн Прокурорын газар, Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, шүүгч, прокурор, мөрдөгч, шинжээч, өмгөөлөгч, хуульчид, татварын газар, мэргэжлийн хяналтын газар, 0131 дүгээр цэргийн анги, 0166 дугаар цэргийн анги, Гадаадын иргэн харъяатын газрын эрх бүхий албан хаагчид оролцсон байна. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаа “2018 оны хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чиглэлээр хийж гүцэтгэсэн ажлын тоо, чанар, анхаарах асуудал”, хяналтын прокурор Д.Мөнхтуяа “ Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтын талаар болон анхаарах асуудал”, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Батнасан “ Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийн талаар” Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа “ Эрх зүйн шинэтгэл, түүний хэрэгжилт”, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Насанжаргал “Давж заалдах шатны шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны талаар”, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа “ Анхан шатны шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны товч мэдээлэл, цаашид анхаарах асуудал”, Цагдаагийн газрын мэдээлэл судалгааны мэрэгжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Гэрэлчимэг “ 2018 онд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, өсөлт бууралт”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяр “ Шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөнд оролцогч байгууллагууд 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, гаргасан алдаа, дутагдал, учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Тус зөвлөгөөнд Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной Улсын ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтын талаар болон 2019 онд хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд сайжруулах талаар нэлээдгүй ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг дурьдаж хамтарч ажиллахыг уриалав. Өмнөговь аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба