Баян-Өлгий аймгийн прокурорын газараймаг дахь цагдаагийн газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сурагч бүрт өөрийн эрх үүргээ мэдэх, гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргийн талаар ойлголт эзэмшүүлэх аливаа эрх нь зөрчигдөхөөс өөрийгөө болон үе тэнгийнхнийгээ хамгаалах зорилготойгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд аймгийн болон сумдын нийт 11 сургуулиас 100 гаруй сурагчид оролцсон бөгөөд мэндчилгээ, асуулт, хариулт, жүжигчилсэн тоглолт гэсэн 3 төрлөөр явуулж, хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт болон түүний хор уршиг ямар үр дагавартай болохыг харуулсан жүжигчилсэн тоглолт, үзүүлбэрүүдийг үзүүлсэн. Шалгарсан баг, шилдэг сурагч, шилдэг удирдагч нарт Дэлхийн Зөн ОУБ-аас нийт 2 сая төгрөгний мөнгөн шагнал олгов. Баян-өлгий аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба