2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын санаачлагаар тус аймагт өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгчидтэй “Мөрдөн шалгах ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад тус прокурорын газрын прокурорууд болон нийт 9 өмгөөлөгч оролцсон бөгөөд уулзалтыг нээж аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх прокурор, өмгөөлөгчдийн хамтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал бодлоо солилцох зорилгоор тус ажил хэргийн уулзалтыг зохион байгуулсан талаар дурьдав.Уг уулзалтаар өмгөөлөгчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хэрэгтэй танилцах хугацаа, шүүхийн шинжилгээний дүгнэлт зэрэг асуудлыг хөндөн ярьсан бөгөөд цаашид уг асуудлыг хамтран шийдвэрлэхэд прокурорын байгууллагатай хамтран санал боловсруулж, шийдэлд хүрэх талаар харилцан санал бодлоо солилцов.Баян-Өлгий аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба