ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТ ЯВУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан хамтарсан сургал, зөвөлгөөнийг зохион байгуулжээ.Сургалт, зөвөлгөөнд Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Эрдэмбилэг “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Эрх хязгаарлах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх”, хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилт сэдвүүдээр, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Үнэнбаатар хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд хэрхэн үзлэг хийх талаар практик сургалтыг зохион байгуулсан байна. Сургалт зөвөлгөөний үеэр тус сум дундын прокурорын газраас харьяа сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах талаар Санамж бичиг байгуулж, Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Эрдэмбилэг Улсын Ерөнхий прокурорын газраас болон тус аймгийн прокурорын газраас 2019 онд дэвшүүлсэн зорилт, баримтлах бодлогыг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн байна.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.