Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар Ховд аймгийн прокурорын газарт Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Батсуурийн Батцоожийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус прокурорын газарт зохион байгуулсан байна. Тангараг өргөх ёслолын ажиллагааг аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Цогтбадрах удирдан явуулсан ба Аймгийн Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Өмгөөлөл зэрэг хуулийн байгууллагуудын удирдлагууд, тус прокурорын газрын прокурор, ажилтан нар оролцож, байгууллагын төлөөллүүд тангараг өргөсөн прокурорын цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэжээ. Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба