“АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ҮҮРЭГ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ҮҮРЭГ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн Прокурорын газар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Архидан согтуурахтай тэмцэхэд төрийн байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, сурагчдын төлөөлөл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Хэлэлцүүлэгт аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга М.Пүрэвсүрэн “Хөвсгөл аймгийн хэмжээнд архидан согтуурсны улмаас гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар”, Аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаанд тавьж буй хяналт, үр дүн тулгамдаж буй асуудал”, Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт” сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийж, архидан согтуурал, түүний улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Хэлэлцсэн асуудлаар санал бодлоо солилцож, цаашид анхаарч ажиллах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлж, улмаар уг саналуудыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, тогтоол гарган, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээллээ.