ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ “УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ АЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ  “УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”  СЭДЭВТ СУРГАЛТ АЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт 2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын  02-ны өдрүүдэд Дархан-уул аймгийн прокурорын газарт амжилттай явагдлаа. Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвийн багш судлаач, доктор, хяналтын прокурор П.Эрдэнэбат, сургагч багш, хяналтын прокурор Н.Алтантүлхүүр, Т.Оргил-Очир, Э.Ундрах-Хэрлэн нар удирдан  зохион байгуулж, онол, практикийг хослуулан, үзүүлэх шүүх хуралдаанд прокуроруудыг оролцуулж, дүгнэлт өгөх хэлбэрээр явуулсан нь үр дүнтэй боллоо. Сургалтаар прокурор хэргийн онол боловсруулах, яллах дүгнэлт үйлдэх, улсын яллагч шүүх хуралдаанд бэлтгэх, мэтгэлцэх, дүгнэлт хэлэх зэргээр прокурорын шүүх хуралдаанд оролцох чиг үүрэг, онцлогийн талаарх мэдлэгээ бататган, цаашид анхаарах зүйлсийг тодорхойлжээ. Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээллээ.