Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж тус зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр оролцож, "Зөрчлийн хэрэг, материалын бүрдүүлэлт" мөн "Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авах ажиллагаа, цаашид анхаарах асуудал" гэсэн сэдэвт сургалтыг хийжээ.Сургалтанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас гадна 10 гаруй сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, мөн Автотээврийн Үндэсний төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчид хамрагдаж, нийт 50 гаруй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нар хамрагдсан ба тус аймгийн прокурорын газраас болон Улсын Ерөнхий прокурорын газраас 2019 онд дэвшүүлсэн зорилт, баримтлах бодлого, чиглэл зэргийг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар үүрэг, чиглэл өгсөн байна.Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба