“АРХИДАЛТГҮЙ-ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

A- A A+
“АРХИДАЛТГҮЙ-ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

 “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн прокурорын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнууд  аймгийн Цагдаагийн газартай хамтран  архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлд гарчээ. Хөтөлбөрийн хүрээнд  прокурорын газраас 2018 онд Арвайхээр суманд согтуугаар үйлдэгдсэн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж иргэдэд мэдээлэл хийх, аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл бичих ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Мөн Арвайхээр суманд архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуй нэгжүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага материал гарган тарааж архидан согтуурахтай тэмцэх тухай шторк хийж орон нутгийн “Арвайхээр чөлөөт суваг” телевизээр цацаж, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчилах, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг авч ажилласан байна Өвөрхангай аймгйин прокурорын газраас мэдээллээ.