Архангай аймгийн прокурорын газраас Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хийгдэж буй тодорхой ажиллагааг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад тулгарч буй зарим бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус аймгийн хэмжээнд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд бүрэн хамрагдсан бөгөөд Аймгийн прокурорын газраас “Зөрчлийн хуулийн ерөнхий анги, үндсэн ойлголт”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, тодорхой ажиллагаа гүйцэтгэх нь” сэдвүүдээр тус тус сургалт хийсэн байна.
Зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргаж Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд хүргүүлэх, энэ төрлийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах утсыг тогтмол ажиллуулах, Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх аргачлал бүхий гарын авлага гаргах шийдвэрүүдийг тус тус гаргажээ. Архангай аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба