Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шинээр томилогдсон Г.Анармөнх, Б.Сод-Эрдэнэ нарын прокурорын тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн ерөнхий прокурорын 401 тоот албан өрөөнд 11 цаг 40 минутанд эхлэж 12 цагт дууслаа. Шинээр томилогдсон прокуроруудад Дүүргийн Ерөнхий прокурор Д.Булганцэцэг баяр хүргэж үг хэлэн дурсгалын зүйл гардуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба