П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛТАН НАРТ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ ГУРАВДУГААР ТӨВ  ЭМНЭЛГИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛТАН НАРТ  ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв  эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан нийт 75 хүнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиглэлээр яриа таниулга хийлээ. Яриа таниулгын үеэр хяналтын прокурор Б.Батсайхан “Прокурорын байгууллагын тухай” хууль, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар, хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг “Эрүүгийн хууль”-ийн 15 дугаар бүлэгт заасан Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар, хяналтын прокурор М.Мөнхцэцэг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хууль тогтоомж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг, оролцооны талаар тус тус яриа таниулга хийж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах ажиллагаа явуулсан байна.

Тус эмнэлгийн эмч, ажилчдаас дээрх хууль тогтоомжийн холбогдох заалтууд болон Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудтай холбоотой асуулт асууж тодорхой мэдээлэл авчээ.Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.