НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сэлэнгэ аймгийн  прокурорын газраас “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтнуудын ll нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Тус аймгийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх 21 обьектийн  412  эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэж байгаа байдалд прокурор хяналт тавин  ажиллаж байна. Нэгдсэн зөвлөгөөний үеэр прокурорын байгууллагаас 2018 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хийсэн ажил, цаашид  анхаарах асуудал болон  “Прокурор захиргаа болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдвээр тус тус мэдээлэл хийж, зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хүчин төгөлдөр акт, шийтгэлийн хуудасны биелэлт хангалтгүй, төрд учирсан хохирол, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй байгаа талаар  харилцан ярилцав. Мөн зөвөлгөөнд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг урьж оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх шүүхийн харъяалал, эрх бүхий албан тушаалтнууд шийтгэл оногдуулсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд гарч буй зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнд оролцогчид аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй зарим зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах, хуулийн болон хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, прокурорын байгууллагаас зөрчлийн улмаас хүний бие, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч хяналтаа сайжруулах шаардлагатай байгаа талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй боллоо.

Зөвөлгөөнөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчил, түүнийг арилгах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар хамтран яаж ажиллах талаар зөвлөмж гаргаж эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэв.Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээллээ.