“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-ЗОЧИНТОЙ ЦАГ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-ЗОЧИНТОЙ ЦАГ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Мэргэжил сонголт-Зочинтой Цаг” уулзалтанд тус сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам оролцож хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшихийг зорьж буй сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Тус аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн  хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшихийг зорьж буй хүүхдүүдэд “Прокурорын байгууллагын ил тод нээлттэй байдал, үйл ажиллагаа, хэрэгжүүлэх чиг үүрэг” болон төгсөх ангийн сурагчидад элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байгаатай холбогдуулан “Мэргэжил сонголт”-ын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч оролцсон байна. Сургалтын үеэр яриа таниулга хийсэн Хяналтын прокурор Н.Бадамд тус сургуулийн зүгээс “Талархал”-ын бичиг гардуулжээ.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.