“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН УЯЛДАА ХОЛБОО" СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХУУЛЬ  ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН УЯЛДАА ХОЛБОО

Сүхбаатар аймгийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр Аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Шүүхийн  шинжилгээний алба, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль  хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баруун-Урт суманд зохион  байгуулав.

Зөвөлгөөнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхбат, Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх У.Золжаргал, аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян,  Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Борхүү, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Тулга, Тагнуулын хэлтсийн дарга М.Ганбаяр нар оролцон өөрсдийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл хийж,  цаашид хамтран ажиллах ажлын уялдаа холбоог сайжруулах талаар олон чухал санал, санаачлага гаргаж, хэрэгжүүлэн ажиллахаар зөвлөлдлөө. Сургалт, зөвлөгөөнд урилгаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга, цагдаагийн ахмад А.Амгаланболд, Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторын эрхлэгч, цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн, мөн газрын ахлах шинжээч цагдаагийн ахмад Х.Бат-Эрдэнэ, Тусгай шинжилгээний газрын Химийн лабораторийн эрхлэгч цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нар оролцон шүүх шинжилгээ явуулах, хэргийн газрын үзлэг хийх, шинжилгээнд дээж авахад анхаарах асуудлуудаар  сургалт мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцон, шинжилгээний байгууллагын хэрэглэж буй сүүлийн үеийн техник хэрэгслийн талаар танилцуулсан  байна. Зөвөлгөөний эцэст 2019  онд  Аймгийн ГХУСАЗСЗ-өөс тодорхой дэмжлэг туслалцааг хуулийн байгууллагуудад  үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлснээр зөвөлгөөн үр өгөөжтэй болж өндөрлөсөн байна.