ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  Туул голын сав газар, Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалах тасаг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч нар болон  Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулжээ.

Тус дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан хяналт шалгалтын үйл ажиллагаа  явуулж байгаа эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, байгаль орчин амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад  тус прокурорын газраас хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал санаачлага гарган ажиллаж байгаа ба цаашид  тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн суурьшлийн бүсэд зэрэгцэн  байрлаж, үйлдвэрлэл явуулж байгаа арьс шир боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжүүд, 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, Туул голын сав, тусгай хамгаалалттай бүсэд  оршин сууж байгаа иргэдээс байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомж зөрчиж байгаа асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөхцөл байдлыг бууруулах, таслан зогсоох талаар харилцан ярилцаж, цаашид хамтран ажиллах санал солилцсон уулзалт болжээ.Уулзалтад оролцогчид хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар санал, санаачлага гарган ажиллаж байгаад Дүүргийн прокурорын газарт талархаж байгаагийн зэрэгцээ хамтын ажиллагааны уялдаа холбоог тогтмолжуулж, хамтран ажиллахаа илэрхийлсэн  байна.Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.