ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Чингэлтэй  дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Булганцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү,  Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав, орлогч прокурор Б.Чинбат, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах болон хяналтын прокурорууд, мөрдөгчид оролцов. Зөвлөгөөнөөр Дүүргийн ерөнхий прокурорын орлогч Б.Чинбат "2018 оны мөрдөн байцаалтын үлдэгдэл хэргүүдийг шийдвэрлэх “Эрчимжүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний явц, байдлын талаар” болон энэ онд авч хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээний талаар танилцуулж, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн хэргүүдийг шийдвэрлэх талаар, хяналтын прокурор Д.Оюунгэрэл "Эзэн холбогдогч нь тодорхойгүй хэрэг бүртгэлтийн хэргээс гэмт хэрэг үйлдсэн эзэн этгээдийг тогтоох боломжтой хэрэгт хийгдэж буй МША-ны явц, байдлыг шалгасан шалгалтын дүнгийн талаар”,  Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганбаатар “Прокурорын арга хэмжээ тооцуулах албан бичиг, прокурорын шаардлагын мөрөөр Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Отгонбаяр ““Залилах гэмт хэргийн оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний явц байдлын талаар” тус тус мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнөөс 2018 оны үлдэгдэл хэргүүдийг шийдвэрлэж дуусгах, хилээр нэвтрээгүй холбогдогчтой түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээж шийдвэрлэх, “Залилах гэмт хэргийн оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Ерөнхий прокуророос өгсөн чиглэлийн дагуу удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч, тодорхой үр дүн гаргаж ажиллах зэргээр прокурорууд болон Цагдаагийн хэлтэс, тасгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтийг тооцохоор шийдвэрлэлээ.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.