ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймгийн Прокурорын газараймгийн  Цагдаагийн газартай  хамтарсан зөвөлгөөнийг зохион байгууллаа. Тус зөвөлгөөнд аймгийн Прокурорын газраас “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэд төрийг төлөөлөх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, анхаарвал зохих асуудлын талаар”, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас “2018 онд Дорнод аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцлийн талаар”, Эрүүгийн цагдаагийн тасгаас “Дорнод аймгийн хэмжээнд үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар” тус тус мэдээлэл хийж, асуулт хариултыг өрнүүлсэн байна.Түүнчлэн шинэчлэн батлагдсан хуулиудыг практикт хэрэгжүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бөгөөд энэ онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилго, зорилтуудын хүрээнд шинэчлэн батлагдсан хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон сахилга хариуцлагаа дээшлүүлж ажлын чанар, үр дүнд ахиц гарган ажиллах талаар мөрдөгч, прокуроруудад үүрэг, даалгавар өгсөн байна.

Тус зөвлөгөөнөөс эзэн холбогдогч нь тодорхой хэрэг бүртгэлтийн хэргүүдийг шийдвэрлэж дуусгах, мөрдөн байцаалтын хугацаа сунган шалгаж буй хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх, малын хулгайн гэмт хэргийн шийдвэрлэлтийг өсгөх, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн хувийг өсгөх зэрэг үүрэг чиглэл өгч биелэлтийг 1 сарын дараа эргэж тооцох шийдвэр гарсан байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.