СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЖЭЭ

A- A A+
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас аймгийнхаа нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ерөнхий боловсролын сургууль, худалдаа үйлчилгээний цэг салбар, иргэдэд хандаж “Сэрэмжлүүлэг” гаргажээ. Тус аймгийн хэмжээнд 2018 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ахуйн хэрэглээний “газ” үнэрлэж нас барсан, 2019 он гарсаар мөн ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн 7 сурагчид  ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч  зөрчлийн хэрэг нээн  шалгаж байгаа ба дээрхи сэрэмжлүүлэг нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд  үр дүнтэй ажил болсон байна. Төв аймгийн прокурорын газраас мэдээлэв.