МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ 2018 ОНЫ БАЙДЛААР ШАЛГАЖЭЭ

A- A A+
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ 2018 ОНЫ БАЙДЛААР ШАЛГАЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Мансууруулах бодистой холбоотой зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг 2018 оны байдлаар шалгажээ. Шалгалтын үр дүнд мансууруулах зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг судалж, зөрчил үйлдсэн болон үйлдэж болзошгүй этгээдүүдэд Мансууруулах зөрчлийн талаарх ойлголт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав.Мөн тус дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Зөрчлийг нотлох, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд анхаарах асуудлууд ”  сэдвээр сургалт хийлээ. Сургалтанд хэрэг бүртгэгч, зохицуулагч нараас гадна шинээр томилогдсон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хамрагдсан бөгөөд сургалтаар зөрчлийг нотлох болон нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргахад анхаарвал зохих асуудлууд, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны талаар холбогдох мэдээллийг хийсэн.  Дээрх сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Алтантүлхүүр Чингэлтэй Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс,Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулав. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.