Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв, Тамгын газартай хамтран 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр прокурорын байгууллагын бичиг хүргэгч нарт 1 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын бичиг хүргэгч нар хамрагдаж, “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, ёс зүйн байдалд анхаарах асуудал”, “Прокурорын байгууллагын бичиг хэрэг хөтлөлтийн журам, хадгалалт, хамгаалалт”, “Прокурорын байгууллагын дотоод аюулгүй байдал, нууцын хадгалалт, хамгаалалт, бичиг хүргэлтийн ажиллагаанд анхаарах асуудал”, “Эрүүгийн хэргийг шилжүүлэх, хүлээн авах журамд заагдсан бичиг хүргэгчийн ажлын чиг үүргийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Эрүүл амьдрах ухаан, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих” зэрэг сэдвүүдээр сургалт авлаа. Сургалтыг Сургалтын төвийн сургагч багш нар болон Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн багш нар явуулж, оролцогчдын дунд чөлөөт ярилцлага хийх, сонирхсон асуултанд хариулт өгөх зэрэг арга хэлбэрээр явуулсан нь үр дүнтэй болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба