АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

A- A A+
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв, Эрүүгийн хэргийн төв архивтай хамтран архивын улсын үзлэг шалгалтанд бэлтгэх ажлын хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх сургалтад Улсын Ерөнхий прокурорын газар, Эрүүгийн хэргийн төв архив, Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын болон Төв аймгийн прокурорын газрын архив, бичиг хэргийн 25 ажилтнуудыг хамруулан 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хөтөлбөрийн дагуу  зохион байгууллаа.

Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үзлэг шалгалтанд бэлтгэх, архивын нөхөн бүрдүүлэлт, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, данс бүртгэл үйлдэх арга зүйн асуудал сэдвээр Монголын архивчдыг дэмжих холбооны тэргүүн О.Галбадрах, гишүүн Т.Эрдэнэчимэг нар уг сургалтыг явуулсан бөгөөд сургалтын талаар оролцогчдын дунд чөлөөт ярилцлага хийн сонирхсон асуултанд хариулт өгөх зэргээр  явуулсан нь үр дүнтэй болсон байна.