ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ, ИХ-УУЛ, ТЭЛМЭН СУМД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ, ИХ-УУЛ,  ТЭЛМЭН СУМД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь хуулийн байгууллагууд болон соёлын байгуулагаас хамтран Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сум, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өпөо Завхан аймгийн Тосонцэнгэл сум, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумдад нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Уг нээлттэй хаалганы өдөрлөгийг Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Соёлын төв зэрэг албан байгууллагууд хамтран нийт иргэдэд байгууллагын үйл ажиллагаа, шинэчлэн гарсан хууль тогтоомжуудыг сурталчиллаа.

Тус өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагууд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, яриа таниулга хийх, зөвлөгөө өгөх, санал, хүсэлт, гомдол хүлээн авах талаар ойлголт мэдэгдэхүүн өгснөөс гадна Прокурорын газраас эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж тухайн орон нутагт ихэвчлэн гарч байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн дунд яриа таниулга хийлээ. Тухайн өдөрлөгт тус суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчдын төлөөллөөс гадна нийт 1000 гаруй иргэд оролцож хуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, яриа таниулгад хамрагдаж, үр дүнтэй ажил болж байгаа талаар өөрсдийн санал, дүгнэлтийг илэрхийлсэн байна.  

Өдөрлөгийн үйл ажиллагааны явцад 4 сумдын хэмжээнд цэргийн дууны уралдааныг зохион байгуулж тухайн уралдаанаас шалгарсан 9 оролцогчид “Бид эх орны цэргүүд” тоглолтыг   сумдын иргэдэд зохион байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болж өндөрлөлөөавхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.