ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР, ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР, ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ”Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт уулзалт зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Тээврийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Замын-Үүд суман дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сум дундын Прокурорын газар, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Гаалын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын алба зэрэг 12 байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд оролцов. Оролцогч байгууллагууд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн ойлголт, цаашдын чиг хандлага”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Галт тэргэнд зорчигч барааг нуух, тээвэрлэх явдлыг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын үр дүн”, “Гаалын газрын сүүлийн жилүүдэд илрүүлсэн зөрчлийн байдал, шийдвэрлэлт”, “Мэргэжлийн хяналтад хамрагдах бараа бүтээгдэхүүн, зөчлийн шийдвэрлэлт, цаашид авах арга хэмжээний санал” сэдвүүдээр,Тээврийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Н.Ганболд “Эм, эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлэх зөрчил, эрүүгийн гэмт хэргийн ялгаа, анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж зөвлөгөөнөөс тодорхой асуудлуудаар шийдвэр гаргалаа. Зөвлөгөөнийг зохион байгуулсанаар улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хойшлуулашгүй ажиллагааг чанартай явуулж ул мөр бэхжүүлэх, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах, хураан авах, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж нэгдсэн ойлголтонд хүрч, хилийн бүс, боомт дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн ач холбогдолтой болов.Тээврийн прокурорын газраас мэдээллээ.