Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй ажил хэргийн уулзалтыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Билэгсайхан 2018 онд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо, чанарын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, ойлголцолд хүрэх асуудлуудыг танилцуулж прокурор, шүүгчид харилцан санал солилцсоноор тодорхой төрлийн хэргүүдийн зүйлчлэл болон хууль хэрэглээний ойлголцлын зөрүүтэй байдлыг харилцан ярилцаж, нэгдсэн нэг ойголтод хүрч ажиллахаар тогтсон үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө. Баянхонгор аймгйин прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба