Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан Сангийн Яам Улсын Ерөнхий Прокурорын газрын хооронд байгуулсан 01/01 дугаартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Баянхонгор аймаг дахь Татварын хэлтэстэй ажил хэргийн уулзалтыг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд прокурорууд болон аймгийн Татварын хэлтсийн удирдах эрх бүхий албан тушаалтнууд оролцов.Уулзалтын үеэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Билэгсайхан “Прокуророос иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй байдлын талаар мэдээлэл “ хийлээ. Ажил хэргийн уулзалтын үеэр Татварын байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамтран ажиллах, цаашид 2 байгууллага хамтран иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоог өргөжүүлэх харилцан ярилцаж,татварын өр төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бүрт прокурорыг оролцуулж байх, зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хамтран ажиллахаар тогтлоо. Баянхонгор аймгийн Прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба