"ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ" НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААРЫГ 03 ДУГААР САРЫН 27-НЫ / ЛХАГВА ГАРАГ/ ӨДРИЙН 19.30 ЦАГААС МҮОНТ-ИЙН I СУВГААР, 19.00 ЦАГААС II СУВГААР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ

A- A A+

 

Монгол улсын Үндсэн хуульд "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж прокурорын  чиг үүргийг тусгасан байдаг. Прокурорын үндсэн хяналтын нэг нь "ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт" буюу шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт юм. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын үйл ажиллагаанд “Саатуулахтай холбоотой зарчмуудын цогц”, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”, “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”, “Токиогийн дүрэм” болон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц  зэргийг  баримталдаг. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын Хяналт нь шүүхээс оногдуулсан  Хорих,  хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээ болон түр саатуулах, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний  эрх , эрх чөлөө зөрчигдөхгүй байхад  чиглэдэг . Прокурорын байгууллага Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 2019 онд  эрүүгийн хуульд тусгагдсан нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд тавих хяналтын үр дүнг дээшлүүлэх, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтыг нэг мөр хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлүүлэх чиглэлээр хийж буй ажилд тавих хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.