Прокурорын байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 2019 онд:
-Эрүүгийн хуульд тусгагдсан нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, дээрх ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд тавих хяналтын үр дүнг дээшлүүлэх;
-зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтыг нэг мөр хэрэгжүүлж, шүүхээс гарсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсан эсэхэд тавих хяналтыг тогтмолжуулах;
-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлүүлэх чиглэлээр хийж буй ажилд тавих хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба