ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ” БИЧИГ БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ” БИЧИГ БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 1 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 9 байгууллагын 35 эрх бүхий албан тушаалтнууд оролцсон ба зөвлөгөөнөөр Сум дундын ерөнхий прокурор Д.Түвшинтөгс “Хяналтын харьяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийн нөхцөл байдал, эрх бүхий байгууллагын шалган шийдвэрлэсэн зөрчлийн тоон мэдээний талаарх мэдээлэл”-ийг хийж, зарим эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй шалтгаан нөхцлийг тодруулан, нутаг дэвсгэрийн хүрээнд зонхилон үйлдэгдэж буй зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран зохион байгуулах  ажлыг тодорхойлж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа түүнд тавих прокурорын хяналтын ажилтай холбоотойгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай хамтран ажиллахад авч хэрэгжүүлбэл зохих зарим арга хэмжээний талаар хэлэлцүүлэг хийж зөвлөгөөнөөс гарсан шийдвэрлэлтийн хүрээнд эрх бүхий байгууллгатай хамтран ажиллах “Санамж” бичиг байгуулжээ.Түүнчлэн зөвлөгөөний хүрээнд эрх бүхий албан тушаалтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эрх бүхий албан тушаалтнууд харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг ЭБАТ-2019” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Төвшинтөр тэргүүн байр, тус хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хонгорзул дэд байр, Гадаадын иргэн харьяатын баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Г.Чимэг-Эрдэнэ гутгаар байрыг тус тус эзэлжээ. Улмаар цагдаагийн хэлтсийн спорт зааланд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ. Тус прокурорын газраас зохион байгуулсан дээрх үйл ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангахад чиглэсэн томоохон үр дүнтэй ажил боллоо. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээлэв.