Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасгуудад 2019 онд шинээр томилогдсон мөрдөгч, мөн хэсгийн байцаагч нарт шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах аргачлал, анхаарвал зохих асуудлуудын талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Очбадар болон хяналтын прокурор А.Оюунгэрэл, Б.Соёлмаа нар сургалт зохион байгууллаа. Шинээр томилогдсон мөрдөгч, хэсгийн байцаагч нарын хувьд хууль, тогтоомжийг нэг мөр, зөв хэрэгжүүлэх, алдаа зөрчил гаргахаас сэргийлэхэд чиглэгдсэн үр дүнтэй, цаг үеэ олсон сургалт боллоо. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба