Монгол Улсын Ерөнхий Прокуророос өгсөн үүрэг, Улсын Ерөнхий Прокурорын Газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Хэнтий аймгийн прокурорын газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар тус аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн удирдлага, ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл, Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хошууч Д.Хатанбаатар болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, ахлах шийдвэр гүйцэтгэгч, бусад ажилтнууд оролцсон байна. Хамтарсан зөвлөгөөнөөр хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, ял эдэлж буй этгээдүүдийн эрхийг хангах, ял эдлүүлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах талаар хэлэлцэж тус хамтарсан зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газраас Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар -419 дүгээр нээлттэй хорих ангид хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлж биелэлтийг тооцож ажиллахаар шийдвэрлэлээ. Хэнтий аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба