Орчин цагт цахим хэрэгсэл ашиглах замаар болон цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай болсон нь тухайн хэргийг мөрдөн шалгах, эцэслэн шийдвэрлэхэд мөрдөгч, прокуророос цахим хэрэгсэл, мэдээлэлтэй холбоотой мэргэжлийн ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд Багануур дүүргийн прокурорын газраас дээр дурдагдсан шаардлагад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалтыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Сургалтанд тус дүүргийн прокурорын газрын прокурорууд, харьяа мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарыг хамруулсан байна. Сургалтаар цахим эд мөрийн баримтыг бэхжүүлэх талаар практик дадлага хийж, шинжилгээ хийх, цахим гэмт хэрэгт шинжилгээ хийж буй өнөөгийн байдал, шинжээч томилоход болон мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарах асуудал, цахим гэмт хэргийн нотлох ажиллагааны онол, практик, тулгамдаж буй асуудлын талаар шинжээч, прокурор, мөрдөгч нар нь харилцан ярилцаж тодорхой ойлголттой болсон нь ихээхэн ач холбогдолтой байна гэж дүгнэлээ. Багануур дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба