Багануур дүүргийн прокурорын газрын 1 дүгээр улиралын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Прокрорын газрын байр болон гадна орчинд онцгой байдал үүссэн болзошгүй үед хэрхэн ажиллах тухай сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор батлуулсан хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хурандаа М.Рэнчин-Очир Багануур дүүргийн прокурорын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга зам, Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хийж, прокурор, ажилтнууд гамшиг, ослын үед хэрхэн ажиллах тухай болон иргэд олон нийт, гэр бүл, өөрийгөө хэрхэн хамгаалах тухай ойлголт авсан байна. Багануур дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба