Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Нэгдсэн зөвлөгөөний үеэр прокурорын байгууллагаас 2018 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хийсэн ажил, цаашид анхаарах асуудал болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаан дахь эрх бүхий албан тушаалтнуудын гаргадаг нийтлэг алдаа, дутагдлын талаар “Сонсгол” тавьж хэлэлцүүлэн харилцан ярилцав. Зөвлөгөөнд оролцогчид аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй зарим зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах, хуулийн болон хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, прокурорын байгууллагаас зөрчлийн улмаас хүний бие, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах шийдвэр гаргалаа. Зөвлөгөөнийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын дунд багт хуваан, зөрчлийн гомдол мэдээллийг хянаж, шийдвэрлүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн зөрчилтэй эрх зүйн хэлбэрээс алдаа олуулах зэргээр онол, практикийг хослуулан зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба