"ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ АРГА ЗҮЙН ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛУУД" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газар, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах арга зүй тулгамдаж байгаа асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор О.Мөнхбаатар, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан хяналт тавих хяналтын прокурор, Д.Дашцэрмаа, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Даваасүрэн, ажлын албаны дарга Б.Балжинням, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн 5 хороодын дэд зөвлөлийн гишүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр хөтөлбөрийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан хяналт тавих хяналтын прокурор, Д.Дашцэрмаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг  хэрхэн хангаж ажиллах талаар  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын  арга зүй” сэдвээр мэдээлэл хийлээ. Дүүргийн прокурорын газар  Ерөнхий прокурор О.Мөнхбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга болон дэд зөвлөлийн гишүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад цаашид хамтран ажиллах асуудлын талаар тодорхой саналуудыг гарган шийдвэрлүүлэхээр болсон байна.Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас мэдээллээ.