Багануур дүүргийн прокурорын газар, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Хорт зуршлын хор нөлөөнөөс сэргийлье” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Дүүргийн прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын сэтгэц, наркологийн эмч, мэргэжилтэн, Дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Өрхийн эрүүл мэндийн төв, Аж ахуй нэгж байгууллагын холбогдох ажилтан, албан хаагч, сурагчид оролцлоо. Хөтөлбөрийн дагуу Дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Буяндэлгэр “Хар тамхи, сэтгэцэт нөлөөт бодисын хор хөнөөл” болон Эрүүгийн хуулийн тогтоомжоор хүлээлгэх хариуцлагын талаар сургалт, яриа таниулга хийсэн байна. Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба