Дорнод аймгийн Прокурорын газар харъяа Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шижилгээний албаны хэвлэл мэдээллийн албаны ажилтнуудтай “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал, гэмт хэргийн талаар нийтэд мэдээллэх, хорих анги, цагдан хорих, баривчлах, саатуулах байрны захиргаанаас хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд хамтарсан ажил хэргийн уулзалт, ярилцлагыг 2019 оны 03 дугаар 29-ны өдөр зохион байгуулжээ.
Тус уулзалт, ярилцлаганд оролцсон байгууллагуудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад хяналтын прокурор Б.Догмиддорж, тамгын хэлсийн дарга М.Мэндбаяр нараас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.4, Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/96 дугаар тушаалаар батлагдсан “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын 13.5 дахь заалт, Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/107 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх журам”-ын холбогдох заалтыг нэг мөр, ойлгон хэрэгжүүлж цаашид эрүүгийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэхдээ гагцхүү прокурорын байгууллагын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэх, түүнчлэн мэдээллийг өгөхдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокурорын хяналтанд явагдаж байгааг дурьдаж хэвшиж ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба