Дорнод аймгийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөний дагуу 2018 оны 4 дүгээр улирал, 2019 оны 02 дугаар сарын байдлаар зөрчил хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож буй байдал, шүүхээс оногдуулж буй хариуцлага, шийтгэлийн байдлыг судалсан байна. Судалгааны дүнгээс үзхэд тус аймгийн хэмжээнд гарсан 138 зөрчилд 143 хүн холбогдож, зөрчлийн төрлөөр нь авч үзвэл гэр бүлийн хүчирхийлэл 35 буюу 25.3 хувь, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 79 буюу 57.2 хувь, танхайрах 12 буюу 8.6 хувь, бусдын эд хөрөнгийг хулгайлах 8 буюу 5.7 хувьтай зөрчил үйлдэгдсэн, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 6.8 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах зөрчил 0.7 хувиар өсжээ.
Анхан шатны шүүхээс оногдуулж буй шийтгэлийн байдлыг судлахад нийт 138 зөрчил үйлдсэн 143 хүнд 7 хоног баривчлах шийтгэл 34, 8 хоног баривчлах шийтгэл 5, 10 хоног баривчлах шийтгэл 27, 11 хоног баривчлах шийтгэл 4, 12 хоног баривчлах шийтгэл 16, 14 хоног баривчлах шийтгэл 20, 15 хоног баривчлах шийтгэл 8, 18 хоног баривчлах шийтгэл 5, 20 хоног баривчлах шийтгэл 2, 25 хоног баривчлах шийтгэл 1, нийт 122 хүнд 7-25 хоногийн хугацаанд баривчлах шийтгэлийг оногдуулж, 10 цагийн албадан сургалтанд 63, 12 цагийн сургалтанд 10, 14 цагийн албадан сургалтанд 22, 15 цагийн албадан сургалтанд 17, 18 цагийн албадан сургалтанд 3, 20 цагийн албадан сургалтанд 5, 25 цагийн албадан сургалтанд 2, нийт 122 хүнийг хамруулахаар, 100.0 – 2000.0 төгрөгөөр торгох шийтгэлийг 20 хүнд оногдуулжээ.
Анхан шатны шүүхээс оногдуулсан хариуцлага, шийтгэлийг зөрчлийн ангиллаар гаргахад замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 79 буюу нийт зөрчлийн 57.2 хувийг, гэр бүлийн хүчирхийлэл нийт зөрчлийн 35 буюу 25.3 хувийг, зөрчил гарсан сум, багаар нь ангилвал Баян-уул суманд 9 буюу сумдад үйлдэгдсэн зөрчлийн 34.6 хувийг, Хэрлэн сумын VI багт 24, IV, X багт тус бүр 16 байгаа нь тухайн суманд үйлдэгдсэн нийт зөрчлийн 14.4 хувийг эзэлж байгаа нь бусад сум болон багт үйлдэгдсэн зөрчлийн хамгийн их хувийг эзэлж байна.
Анхан шатны шүүхээс дээрх эрүүгийн зөрчлийн хэргийг хэлэлцээд нийт зөрчил гаргагчдын 122 буюу 85.3 хувьд нь баривчлах шийтгэл, үүнээс хамгийн олон 7 хоногийн баривчлах шийтгэлийг 34 хүнд, 10 цагийн албадан сургалтыг 63 хүнд оногдуулсан, харин 20 буюу 13.9 хувьд нь торгох шийтгэл оногдуулжээ.
Иймд зөрчил ихээр үйлдэгдсэн Хэрлэн, Баян-уул сумын удирдах албан тушаалтануудад холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлж, ард, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулж, биелэлтийг эргэж тооцуулахаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба