ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.Тус уулзалтын үеэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатар завхан аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, Монгол Улсын ерөнхий прокурорын газар болон аймгийн прокурорын газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтын талаар болон “Прокурорын байгууллага”-ын үйл ажиллагаа, прокурорын ёс зүйн дүрэм, мэргэжлийн дүрмийн холбогдох заалтуудын талаар мэдээлэл хийж, харилцан ярилцаж, санал солилцлоо.

Мөн хамтарсан уулзалтын хүрээнд хяналтын прокурор Н.Баасанжаваас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөхөөс гадна байгаль орчныг сүйтгэх, зөвшөөрөлгүй уул уурхай эрхэлж байгаль орчинд хохирол учруулах, стандартын шаардлага хангаагүй барилга байгууламжийг барих, зам тавих, шаардлага хангахгүй техник, тоног төхөөрөмж ашиглах, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх зэрэг зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах асуудлуудын талаар болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарвал зохих асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Тус уулзалтаар аймгийн Прокурорын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллах талаар харилцан санал, мэдээлэл солилцож улмаар хамтран 2019 оны 04 дүгээр сард Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт болсон байна. Завхан аймгийн прокурорын газраас мэдээллээ.